Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-08-10 06:22:13

Тендерийн урилга

Тендерийн урилга

Огноо:2017-08-10  Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017-09-11
Тендер шалгаруулалтын нэр: Архангай, Булган, Өвөрхангай аймгуудын нутгийн зааг "Элсэн тасархай"-д аймаг дундын Замын хяналтын төвийн агаарын шугамын холболт
Тендер шалгаруулалтын дугаар: АТҮТ 17/026

“Автотээврийн үндэний төв” эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай, Булган, Өвөрхангай аймгуудын нутгийн зааг "Элсэн тасархай"-д аймаг дундын Замын хяналтын төвийн агаарын шугамын холболт -ыг гүйцэтгэх тухай  тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлого өссөн дүнгээр аль нэг жилд  140 сая төгрөгнөөс  багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Барилга, хот байгуулалтын яамны: 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт /хуучнаар бол 2.2.2, 2.2.4, 2.2.9/ Эрчим хүчний яамны: 3.2.3. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар /0.4-10кВ/. Тухайн ажлын шаардлагыг хангахуйц Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй байж болно /дүйцүүлнэ/.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 09-р сарын 11 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09-р сарын 11 -ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Өөрийн байр, 2-р давхар, 207 тоот

Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Банзрагч, 88280448

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.