Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2023-12-11 03:19:13

“Авлига ашиг сонирхлоос ангид байх” цуврал сургалт зохион байгууллаа

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2023 оны 10-р сарын 26, 11-р сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулсан “Авлига ашиг сонирхлоос ангид байх” цуврал сургалтад нийслэл болон орон нутаг дах инженер, техникийн ажилчид, мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч нар гээд 160 гаруй албан хаагчид хамрагдав.
 
 
Тус сургалтаар “Авлига тэмцэх газрын танилцуулга”, “Авлигын хор хөнөөл, ангилал”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр сургалт мэдээлэл өгөв.
 
 
 
Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөмж, кейс, жишээнд тулгуурлан харилцан санал солилцсон үр дүнтэй ажил боллоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.