2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр |
Улаанбаатар хот |
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Усны тухай хуулийн 36.7, Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Усны нөөцийн менежмент хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор толгойн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.