он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл

 

Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт

1. Автотээврийн Үндэсний төвд албан бичгээр хүсэлт гаргана.

2. Албан бичигт доорх бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:

  1. 2016 оны гэрээ дүгнүүлсэн байх /шинээр гэрээ байгуулахад хамаарахгүй/;
  2. Байгууллагын тухай танилцуулга;
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээнд жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх талаар бүртгэл хийлгэсэн байх; /Тус компаний ангилалын гэрчилгээ/
  4. “Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам”,  2017 оны дотоод хяналт хэрэгжүүлэх төлөвлөгөө /төлөвлөгөө нь товчхон байх, зааварчилгаа өгөх/
  5. Дулаан граж, авто машины ил зогсоол, засвар үйлчилгээний байр, /өмчлөлийн бол улсын бүртгэлийн гэрчилгээний, түрээсийн бол тухайн байгууллагатай хийсэн гэрээний хуулбар, Засварын газартай хийсэн гэрээ, Дулаан граж, эсвэл ил зогсоолын газартай гэрээ хийсэн байх/
  6. Тээвэр хариуцсан ажилтан /засварын инженер, шалгах механик, тээвэр зохицуулагч, авто тээврийн мэргэжилтэй байх, ажлын байрны тодорхойлолт, дипломын хуулбар. Мөн тухайн компаний жолооч нарын дунд автотээврийн механик мэргэжилтэй хүн байвал Дотоод хяналтаа хариуцуулж болно. Үүнийг жолоочтойгоо байгуулах гэрээндээ тусгах эсвэл нэг болон хэд хэдэн компаниуд нэгдэн дундаа нэг мэргэжлийн хүнтэй гэрээ байгуулж ажиллах /2-3 сарын турш/
  7. Авто замын сүлжээг үндэслэн баталгаажсан аялалын замнал, цагийн хуваарь;
  8. Байгууллагын билэгдлийг харуулсан эмблем
  9. Байгууллагын инженер техникийн ажилтан, жолооч, тээврийн хэрэгслийн жагсаалтыг маягтын дагуу гаргах; Жолооч нэг бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар;
  10. Байгууллагын жолоочийн шугам замын даалгаврын хуудас /замын хуудас/-ны хуулбар;
  11. Шугам замын осол, саатал гарсан үед түргэн тусламж үзүүлэх, арга хэмжээний талаар хийх ажлын танилцуулга /Жич: схем байж болно. Шугам замын осол, саатал гарсан үед тээврийг хэрхэн зохион байгуулах талаар: Дуудлага авсан байгууллагын ИТА/инженер техникийн ажилтан/ цаашид тээвэрлэлтийг хэрхэн хэвийн явуулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг бичнэ.
  1. Тээвэрлэгч жолооч, тээврийн хэрэгсэл бүрт гаргасан автотээврийн улсын байцаагчийн гаргасан тодорхойлолт, дүгнэлт

 

Жуулчны үйлчилгээ эрхлэгч байгууллага, жолооч, зогсоол, тээврийн хэрэгслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах маягт
[хуудас тоо: 4 ] [27,7kb]

Жолооч автомашинд тавигдах шаардлага
[хуудас тоо: 2 ] [17,2kb]


Жич: Дээрх материалыг бүрдүүлэн ирэхдээ байгууллагын албан бланкнд "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэдгийг тодорхойлсон тодорхойлолт гарган ирэх,  Үйлдвэрлэгч гэдэг заалтанд аль үйлдвэрт үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэр /Аэро, ПАЗ, Киа, Hyundai, УАЗ, Ниссан гэх мэт/Суудлын тоо гэдэг заалтанд тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх болон гаалийн мэдүүлэгээр заасан тоог бичнэ.

Улсын дугаарыг 0076 УНБ – гэж бичих

Судалгааг товчилсон үгээр болон гар бичмэлээр бичихгүй, асуултын дагуу зөв, оновчтой, бөглөж, цаасаар болон Oyuka_amka10@yahoo.com  цахим хаягаар явуулах


Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагууд тус гэрээний 4.16-д зааснаар  доорх маягтын дагуу сар бүрийн 10-ны дотор тайланг ирүүлнэ үү.

Тайлан мэдээ илгээх маягт
[хуудас тоо: 1 ] [10 kb]

Цахим хаягаар явуулах: duurenbayar.sh@transdep.mn


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.