он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Ц.Эрдэнэбат: Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг энэхүү машинаас шууд худалдан авах боломжтой

 

          “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм денвер оюун ухаан” ХХК болон “Метатек” ХХК-тай хамтран хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулах TVM  (Ticket vending machine) системийг нэвтрүүлэн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд байршуулжээ. Энэ талаар “Метатек” ХХК-ийн захирал н.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.

- Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг тусгай зориулалтын машинаар борлуулах болсон талаар бидэнд танилцуулахгүй юу?  

        - Автотээврийн үндэсний төвөөс төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэж, төсвийн зардлыг хэмнэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулсан. Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг энэхүү машинаас шууд худалдан авах боломжтой. Өмнө нь иргэд заавал Зорчигч тээврийн төвүүд дээр очиж худалдаж авдаг байсан бол одоо хотын төвд аль өөртөө ойр байрлах цэгүүдээс энэхүү машины тусламжтайгаар тасалбараа худалдаж авах боломжтой болж байгаа юм. Жишээ нь иргэд Төв аймаг руу явах 3000 төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдан авахаар таксинд суулаа гэхэд Төв аймаг руугаа явах тасалбараасаа илүү үнэ төлөх болдог байсан. Бид бүхэн энэ чирэгдлийг л арилгах гэж энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байна.

-Тасалбар түгээх машинаас хэрхэн тасалбараа худалдан авах вэ? Кассан дээр очоод бичүүлэхээс илүү хялбар байж чадаж байгаа юу?

        -Бид ердөөсөө л хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, найдвартай, хурдан шуурхай хүргэх зорилгоор Тасалбар түгээх машиныг хийсэн. Тэгэхээр аль болох хялбар байдлаар захиалахаар шийдсэн. ТVМ (Ticket vending machine) нь хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.

          Цаашид бид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс олон нийтийн үйлчилгээний төвүүдэд ТҮМ машинаа байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр иргэд зорчих тасалбарыг урьдчилан авах гэж заавал Драгон төвийг зорьж үнэт цагаа алдах  шаардлагагүй болох болно.

-Ярилцсанд баярлалаа.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6744




Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.